Хятадын Гаалийн Ерөнхий Газрын мэдээлснээр: Тавдугаар сард импорт, экспортын нийт хэмжээ 3.45 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 9.6%-иар өссөн байна. Үүнд экспорт 1.98 их наяд юань болж, 15.3%-иар өссөн; импорт 1.47 их наяд юань болж, 2.8%-иар өссөн; худалдааны ашиг 502.89 тэрбум юань болж, 79.1%-иар өссөн байна. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл импорт, экспортын нийт хэмжээ 16.04 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 8.3%-иар өссөн байна. Үүнд экспорт 8.94 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 11.4%-иар өссөн; импорт 7.1 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 4.7%-иар өссөн; худалдааны ашиг 1.84 их наяд юань болж, 47.6%-иар өссөн байна. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл АСЕАН, Европын Холбоо, АНУ, Өмнөд Солонгос нь Хятадын худалдааны тэргүүлэх дөрвөн түнш бөгөөд тус тус 2.37 их наяд юань, 2.2 их наяд юань, 2 их наяд юань, 970.71 тэрбум юанийн импорт, экспорт хийсэн нь 8.1%, 7%, 10.1%, 8.2%-иар өссөн үзүүлэлт юм.

Нийтэлсэн цаг: 2022 оны 6-р сарын 10